ТЭЙП ХЭРЭГЛЭХ ТУХАЙ №3

2023-03-10 01:56
ТЭЙП ХЭРЭГЛЭХ ТУХАЙ №3

Хүзүүний хуян хөөрөх зовиур өвчний үед тэйп эмчилгээ хийх нь:

Тэйп наахын өмнө гадаргууг сайтар цэвэрлэсэн байх шаардлагатай

Зурагт хүзүүний хуян хөөрөх үеийн тэйп эмчилгээг дал мөрний булчин болон мөрний булчин дамнуулан нааж өгсөн байна. Хуян хөөрөх үед кинезиологийн наалт нааснаар арьсны өнгөц мэдрэхүйгээр дамжин цусны эргэлт, тунгалагийн системийн урсгалыг сайжруулж, булчингийн хөдөлгөөнийг дэмжиж өгдөг.

Тэйпийг биеийн гадаргууд бүрэн гүйцэд нааж өгөх хэрэгтэй. Ингэснээр тэйп буцаж ховхрохоос сэргийлж өгнө. Мөн арьсны гадаргууд жигд хүртээмжтэй байдлаар хүрэлцэж өгснөөр булчингийн ажиллах чадварыг тогтворжуулж, тухайн зангирсан булчинг суллаж өгөх, дахин зангируулахгүй байх тэр нөхцлийг бүрдүүлж өгнө.

Зөвлөгөө хүргэсэн: Сэргээн засахын их эмч Э.Санжаадорж

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл